Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун гурван долоо хоногийн турш олон нийтэд харагдаагүй. Улмаар бие нь муу байгаа, коронавирусийн халдвар авсан, нас барсан зэрэг таамгууд олон нийтийн дунд тархсан.
Тэгвэл хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 12-ны өдөр эрх баригч намын улс төрийн товчооны хуралд оролцсон Ким Жон Ун Баасан гаргийн өглөө Өмнөд Пёнган мужийн Сунчон хот дахь бордооны үйлдвэрийн нээлтэд өөрийн төрсөн дүү Ким Ёо Жоны хамт оролцсон байна.
Умард Солонгосын төрийн төв мэдээллийн агентлаг KCNA -гын мэдээлснээр Ким Жон Ун эрүүл саруул, эсэн мэнд байгаа. үйлдвэрийн нээлтэд оролцсон нь үнэн. Ким Жон Уныг залгамжлах хүн нь түүний төрсөн дүү гэх мэдээлэл тархсан ч одоогоор албан ёсоор зарлаагүй байна гэсэн байна.
Э.Сувдаа