Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь өнөөгийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 24 дүгээр тогтоолоор баталсан үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтыг мөрдөн ажиллаж байгаа бөгөөд уг жагсаалтад багтсан 170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэршлийн эмийг даатгалын байгууллагатай гэрээ бүхий 1026 эмийн сангаар дамжуулан 20-93 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. Гэвч уг үйлчилгээ нэмэртэй хэдий ч хүртээмжтэй биш байна.
Тухайлбал: Нэг өдөр тараагаад л дуусдаг, өдөржин оочерлож, байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2019 оны 7-р сарын 29-ны өдрийн 12-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталсан. Улмаар нэн шаардлагатай өндөр үнэтэй эмүүд хөнгөлөлтөөс хасагдсан талаар иргэд хэлж байна.
Хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж буй даатгуулагчдын тоо 2020 оны 2-р сарын сүүлийн долоо хоногт улсын хэмжээнд 23.3 мянга байсан бол 3-р сарын сүүлийн тав хоногт 53.4 мянгад хүрч 2,3 дахин нэмэгдсэн талаар ЭМД-ийн газраас мэдээлсэн.
Үүнээс харахад иргэдийн дунд өвчлөл ихэссэн, эмийн хэрэглээ нэмэгдэж байна гэж хэлж болох байх. Иймд ЭМД-ийн хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бололцоо байгаа эсэх талаар control.mn сайт сурвалжилж эргэн мэдээллэх болно.
Шинэчилсэн жагсаалтаар эмийн бүртгэлтэй холбоотой шалтгаанаар өмнөх жагсаалтаас хасагдсан өргөн хэрэглээний жортой нөхцөлөөр олгогддог 17 нэрийн эмийг нэмж, цаашид зах зээлд нийлүүлэгдэхгүй буюу олгох нөхцөл нь өөрчлөгдсөн 29 эмийг жагсаалтаас хассан байна. Иймд ЭМД-ийн хөнгөлттэй үнээр авах эмийн жагсаалтыг танилцуулж байна.