Монгол улс тавдугаар сарын 31-ыг хүртэл хөл хорио тогтоогоод буй энэ үед архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газруудыг үйл ажиллагааг нээсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Тэгвэл нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргалаа.
Хотын захирагч С.Амарсайхан: ААН-үүдээ дэмжих бодлогын хүрээнд баар, караокег нээсэн. Гэвч тэдгээр ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийгээд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байна. Мөн өдөр шөнөгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа цагдаа, мэргэжлийн хяналтынхнаа нэмж ажлаар дарах боломж байхгүй. Иймд баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хаах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Э.Сувдаа