НИЙСЛЭЛИЙН ӨНДӨР ШИЛЭН БАРИЛГУУДАД МАХЧИН ШУВУУНЫ ХЭЛБЭРТЭЙ НААЛТУУД БАЙРЛУУЛЖЭЭ

2020-05-04  

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран нүүдлийн шувуудын замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын нэвт харагдахуйц төлөвлөлттэй өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэр бүхий наалтуудыг байрлуулах, мэдэгдэл өгөх ажлыг эхлүүлж байна.

Өндөр шилэн барилгыг мөргөж тоо толгой нь хорогдох явдал нүүдлийн шувуудад ихээхэн тохиолддог.

Үүнээс шалтгаалан төв суурин газруудад халдварт өвчин тархах эрсдлээс сэргийлэхэд энэхүү ажил эерэг нөлөөтэй аж.

Мэдэгдлийн дагуу Централ тауэр, Шангри-Ла төвүүд дүрст наалтыг анхлан байршуулсан гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Энэ талаар нийслэлийн Байгаль, орчны газраас тайлбар авахад "Нүүдлийн шувуу нэвт харагддаг шилэн барилгыг мөргөж, хорогдсон тохиолдол олон гарч байна. Өөрөөр хэлбэл, шувуу нэвт харагдаж буй шилийг харалгүй, нисэж байхдаа мөргөж гэмтэж, хорогддог гэсэн үг. 

Ийм стикер нааснаар шувууд шилийг мөргөхгүйгээр тойрч нисэх боломжтой. Дэлхийн олон оронд нүүдлийн шувуудаа байшингийн шил мөргөж хорогдох эрсдлээс ингэж хамгаалдаг" хэмээн хэлэв.

 
 
О.Гоо-Оюун
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?