"COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль"-ийг тавдугаар сарын 6-8-нд хийхээр болсон. Энэ хүрээнд Тавдугаар сарын 7- нд зөвхөн Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагт хөл хориог тогтооно. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр рүү орох, гарах хөдөлгөөнийг хаана. Уг дадлага сургуульд Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэн хамрагдах бөгөөд 08:00-18:00 цагт гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ.
Хөл хориог зөрчиж гэрээсээ гарах, автомашинаар зорчсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, ААН, байгууллагыг 1.5 сая төгрөгөөр торгох юм байна.
Дээрх хугацаанд нийтийн тээврийг дүүргийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй. Тиймээс нийтийн тээврүүд хилийн цэсээр тойрон явна. Зарим аж ахуйн нэгж өглөө зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнуудаа 08:00 цагаас өмнө оруулж, 18:00 цагаас хойш гаргах шийдлийг сонгож байхад зарим нь цахимаар ажлаа хийнэ.
О.Гоо-Оюун