Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 2-ний өдөр төрсөн аавыгаа хөнөөж нуусан хэрэг Хөвсгөл аймагт гарчээ.
Тодруулбал: Хөвсгөл аймгийн нэгэн суманд амьдардаг 19 настай эрэгтэй Ө нь өөрийн төрсөн аав болох 39 настай Н ийг толгойн тус газарт нь сүхээр цохиж онц хэрцгий аргаар хөнөөгөөд хэргээ нуун далдлах зорилгоор цогцосыг цагаан хэрэгсэлд ороож ууланд хаясан байна.
Одоогоор тус хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгаж байгаа бөгөөд сэжигтэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьжээ.
Э.Сувдаа