Ш.АМГАЛАН ХУРАНДАА ГАДААДЫН ТАГНУУЛТАЙ ХАМТАРСАН...

2020-05-05  

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа Ш.Амгалан, Б.Эрдэнэбат нарыг өнгөрөгч амралтын өдрүүдэд ТЕГ-аас тусгай ажиллагаа явуулж баривчилсан талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.

Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү хэлэхдээ “Жиргээнд идэвхтэй байсан гэж баривчилсан юм биш. Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэмт хэрэгт холбогдуулж, зарим иргэнийг шалгаж байгаа. Энэ ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэдийг саатуулсан. Гадаадын тагнуулын байгууллага иргэнтэй хууль бусаар хамтарсан гэх хэрэг нь нууцын зэрэглэлд хамаардаг тул прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө. Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар тагнуулын ажилтан хууль бусаар өөрийнх нь эрх ашгийг хөндсөн гэж үзвэл түүнийг харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах үүрэгтэй” гэлээ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?