Covid-19 цар тахлын улмаас Монгол улс хөл хорио тогтоож сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1 хүртэл түр зогсоосон. Улмаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 130 гаруй хүүхэд харах үйлчилгээний төвүүд хаалгаа барьж 420 багш ажилгүй сул зогссон байна.
Энэ хугацаанд сурагчдын үдийн хоол цайны зардлыг хасаж. Хэмнэгдсэн зардлыг байгууллагын цалин хөлсний хувьсах зардалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Гэсэн хэдий ч уг шийдвэр хэрэгжихгүй байгаа тул Монголын хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нар сангийн яаманд шаардлага хүргүүлсэн байна.
Шаардлагын хариу, хэрэгжилтийн талаар бид эргэн мэдээлэх болно
Э.Сувдаа