Шинэ коронавируст халдвар буюу Covid-19 цар тахал дэлхий нийтийг түгшээж буй энэ үед халдвараас сэргийлэх эрүүл мэндээ амь насаа хамгаалахад зайлшгүй хэрэгтэй зүйл бол "Амны хаалт" юм. Иймд ч дэлхийн өнцөг булан бүрт иргэд хариуцлагатайгаар амны хаалт хэрэглэж байна.
Гэвч урин дулаан цаг ирж, амны хаалт зүүхэд хүндрэлтэй болж эхэллээ. Тиймээс япон улс энэ асуудлыг шийдвэрлэж “хүйтэн амны хаалт” зохион бүтээсэн байна.
Хүйтэн амны хаалтийг ундааны машинтай адил хүйтнээ хадгалах төхөөрөмжнөөс худалдан авах юм аж. Төхөөрөмжөөс гарч ирэх амны хаалт нь 4 хэмийн хүйтэнтэй бөгөөд 690 иений үнэтэй. Ойролцоогоор нэг өдөрт 500 ширхгийг нэг төхөөрөмжөөс борлуулах боломжтой юм байна.
Э.Сувдаа