Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн малчин, Фронт Цэгмид хэмээн олноо алдаршсан буурлыг ОХУ-ын төрийн дээд шагнал, ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнасан байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсны амьд гэрч болон үлдсэн хүний нэг бол “Фронт Цэгмид” гуай юм. тэрээр Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байжээ.
О.Гоо-Оюун