ХУРАНДАА Ч.ЧИНБАТ СЭТГҮҮЛЧИЙН БИЕД ХАЛДААГҮЙ НЬ ТОГТООГДЛОО

2020-05-06  

Дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбаттай маргалдаж, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг зодлоо гэх мэдээлэл тарсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас албаны шалгалт  шалгалт явуулж, дүгнэлтээ гаргасан байна.

Дүгнэлтээр цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийн биед халдсан үйлдэл тогтоогдоогүй. Тухайн сэтгүүлч өөрийнх нь эрхлэн явуулдаг сайт дээр зөрчлийн хэрэг нээгдэд шалгагдах явцад хэргийг шалгаж байгаа байцаагч, мөрдөгчтэй уулзалгүйгээр хэлтсийн даргын өрөөнд орж, улмаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнтэй хэрүүл маргаан өдөж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байна. Цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг өрөөнөөс нь гарч, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлж, саад болохгүй байхыг хүссэн, шаардлага тавьсан. Гэвч удаа дараа тавьсан шаардлагыг хүлээн аваагүй тул эрх үүргийнхээ хүрээнд албадлага хэрэглэсэн. Албадлага хэрэглэн өрөөнөөс гаргасан нь хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдоогүй. Мөн сэтгүүлчдийн биед халдсан, гар хүрсэн үйлдэл тогтоогдоогүй бөгөөд энэ нь камерийн бичлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэдгийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээллээ.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?