Таван настай Адриан Эстрада хүү аав ээжийнхээ машиныг жолоодоод явж байхад нь Юта мужийн эргүүлийн цагдаа зогсоож саатуулжээ.
Машин цагт 50 км /30 миль/ хурдтай замын шугам давж явсан бөгөөд цагдаа жолоочид анхны тусламж хэрэг болсон бололтой гэж бодсон байна. Тэрбээр машиныг зогссоны дараа жолооны ард жаахан хүүхэд сууж байсанд үнэхээр цочирджээ. Хүү ээжээсээ доод тал нь 180 мянган долларын үнэтэй худалдаалагддаг тансаг зэрэглэлийн Ламборгини машин аваад өгөөч гэж гуйхад нь зөвшөөрөөгүй тул өөрөө авах гээд явж байсан гэнэ.
“Адриан хүү хэтэвчиндээ гуравхан доллартай байсан. Хүү Калифорни явж өөртөө машин худалдаж авахаар шийдсэн байж” хэмээн Юта мужийн хурдны замын эргүүлийн цагдаагийн газар Твиттертээ мэдээлсэн байна.
Цагдаа хүүг хараад “Чи хэдэн настай вэ? Таван настай юу?” гэж асууж байгаа нь цагдаагийн машины хар хайрцгийн бичлэгт үлджээ. Хүү дөрөөнд хөлөө хүргэхийн тулд суудлын ирмэгт суусан байжээ. Тэрбээр гэрээсээ гараад таван минут орчим явсан байна. Уг явдлын улмаас хэн ч хохироогүй аж. Гэлээ ч орон нутгийн хууль хяналтын байгууллагаас эцэг эхэд нь хариуцлага тооцох эсэхийг шийднэ.
О.Гоо-Оюун