М.ЭНХСАЙХАНД 4 ЖИЛ 6 САРЫН ХУГАЦААТАЙ ХОРИХ ЯЛ ОНООВ

2020-05-07  

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.05.07/  гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанаас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гэм буруутайд тооцож зах зээлийн ханш нь 75 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан автомашиныг 135 сая төгрөгөөр үнэлэн авсан нь эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзлээ.

Ингэснээр шүүгдэгч 55 сая төгрөг. Мөн шүүх хуралдааны явцад гарсан 14 сая төгрөгийг төлөхөөр болж Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлав. Энэ хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалаа. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдлүүлэхээр тогтсон байна.

М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо: Хөөн хэлэлцэх хугацаа дээр хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Энэ бол 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбоотой үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн өдөр гэж прокурор яллаж байна. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн өдрийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Энэ утгаараа эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байж байгаа. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тийм учраас хэргийг шийдэх боломжгүй. Шүүх хуралдаан дээр шинжээч нар алдаатай дүгнэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Шинжээчийн дүгнэлт бүрэн биш гэдэг нь тодорхой байсан. Тиймээс хэргийг прокурорт буцаах хангалттай үндэслэл байсан гэж бид үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Бид шийдвэрээ гардан аваад давж заалдах шатны дараагийн шүүхэд гомдлоо гаргаад явна. Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангийг нэгтгэсэн нь эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хэрэг биш. Бид 2002 оны эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой. Яагаад гэвэл гэмт хэрэг гэж үйлдсэн тэр цаг хугацаанд хэрэглэгдэж байсан хуулийг хэрэглэх нь манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж буй юм. Тиймээс эрүүгийн хуулийн хоёр зүйлийг нэгтгэсэн явдлыг манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхгүй байна.Гэмт хэрэг үйлдээгүй. Ер нь бол гэрээний төсөл боловсруулсан ийм үйл явдал. Үүнийг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн хувьд боломжгүй. Хийсэн энэ бүх үйл ажиллагаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш. Бид давж заалдах болно.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?