Н.НОМТОЙБАЯР ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХААЛТЫГ НЭВТРЭЛЭЭ

2020-05-07  

Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт "Ковид-19"-ийн үеийн хөл хорио, авто замын хөдөлгөөнийг хаах дадлага сургуулилт хийж тухайн нутаг дэвсгэрийн замыг хаасан. Энэ үеэр тухайн нутаг дэвсгэрт иргэд зорчихгүй гэрээсээ гарахгүй байх, аж ахуйн нэгж үйлчилгээ эрхлэхийг хорьсон юм.  Харин энэ дэглэмийг УИХ-ын гишүүн асан  Н.Номтойбаяр зөрчжээ. 

Тодруулбал: Түүнийг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийг эсэргүүцэн түүний өмгөөлөгч гомдол гаргасан байна. Уг гомдлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянаад хэвээр үлдээсэнтэй холбоотойгоор Н.Номтойбаяр өөрийн фейсбүүк хуудастаа "Шүүхийн шийдвэр гарч. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн "яллах дүгнэлт"-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно" гэсэн байсан. 

Удалгүй Онцгой дэглэмийн хаалтны араас Нямдоржын цагдаа дуудаж бн. Өөрөө гүйгээд хүрээд ирлээ. Улстөр орсон цагт хууль ч хамаагүй, онцгой дэглэмийн хаалт ч хамаагүй юм шиг бн. Маргааш өөрөө очъё гэж байхад... Гэхдээ шүүх шудрага байна гэдэгт горьдсоор хэмээн нийтэлж дадлага сургуулилтын үеийн онцгой дэглэмийг зөрчсөн тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ.

 

Э.Сувдаа

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?