ДОХИОНЫ ХЭЛМЭРЧ С.БЯМБАДЭЛГЭРИЙГ “АЛТАН НАР” ОДОНГООР ШАГНАЛАА

2020-05-07  

Монголын паралимпийн хорооноос дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагналаа.

МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү шагнал гардуулах үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд сэтгэл зүрхээ зориулж яваад нь талархал илэрхийлж Монголын паралимпийн хорооны тэргүүн дээд шагналаа гардуулж байна” хэмээсэн гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

Сэр-Од овогтой Бямбадэлгэр нь дохионы хэлний хэлмэрчээр 1992 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 1998 оноос хойш Ийгл Телевиз, 2010 оноос хойш Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизэд мэдээний хөтлөгч-хэлмэрчээр ажиллаж байна.

Тэрбээр одоо Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажилладаг. 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?