Н. НОМТОЙБАЯР: НАДААС ѲѲР ХҮН БОСОЖ, ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ

2020-05-08  

Хуулийн өмнө тэгш байх, шударга байх байдал дэндүү гажуудлаа. Ийм цагт чимээгүй сууж, амиа хоохойлох биш, харин ч босож, тэмцэх ёстой. Надаас өөр хүн босч чадахгүй. Би санхүүгийн хувьд хэнээс ч хараат биш. УИХ-д найман жил суулаа, сайдаар нь ч ажиллаж үзлээ. Туршлага хуримтлууллаа. Хамгийн гол нь ард түмний үзэж хараагүй хар хөшигний ард ямар муухай улс төр ѳрнѳж байсныг би нүдээрээ харсан. Төрд 20 жил зүтгэсэн би үзэхгүй бол хэн ч үзэж чадахгүй. Энэ заваарсан байдлыг би цэгцлэхийн тулд би нэр дэвшинэ. Анзаарч байхад, шүүх, хуулийнхан сүүлийн хоёр жилд бүр хэрээс хэтэрлээ. Телевизийн камер харахаараа нэг их шударга ёс ярьсан, шударга царайлсан хүмүүс. Хумсаа нуусан мууртай ижил, хулгайч нар шүү дээ. Эдний ѳѳдѳѳс “би хүнд захирагдахгүй, хуульд захирагдана” гээд салаавч өгч чаддаг байх ёстой. Бүгд гөлөг. "Дээрээс чиглэл өгөөд байна. Та улс төрийнхөө хувьд учраа олчих” гэсэн л юм надад хэлж байна.

Н.Номтойбаяр: Би тулдаа тэсэж байна, надаас өөр хүн бол өдийд ...

Номтойбаяр мѳнгѳний хүчээр улс тѳрд орж ирсэн. Тэр намд санхүүжилт хийсний шанд нь дэд сайдын суудалд заларсан. Дараа нь барьцаа ахиулсан. Дорноговь аймагт нэр дэвшиж сонгогдсон. Мѳнгѳ, эрх мэдлийг нь бяр бас дагасан. Тѳдѳлгүй дахин сонгогдож, улмаар НХХЯ-ны сайдаар томилогдсон. Ѳѳрийгээ сайн ажилласан гэж үздэг ч, хуулийнхан түүнийг буруутгаж буй. Гол асуудал сайд байхдаа юу хийсэн бэ? гэхээс илүүтэйгээр стратегийн чухал ач холбогдолтой Цагаан суварга ордын асуудал энэ зодооны ард бий гэх таамаглал давамгайлдаг. Тэрбээр ѳнѳѳгийн Монголын том гэгдэх улс тѳрчидтэй Цагаан суврагын ордны асуудлаар учир начираа олоогүй бололтой. Шүүгчид ч,: Та улс тѳрийн учираа олчих гэдэг нь үүнийг ч хэлсэн байх магадлалтай.

 

Ц.Батаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:МӨНГӨ ИХТЭЙ БОЛЦОН ЮМ БОЛ МӨРӨӨРӨӨ МӨӨМӨӨ УНЖУУЛААД Л ЯВААЧ ИХ ХУРАЛ УГААСАА ЧИНИЙ БАЙХ ГАЗАР БИШ . 2020-05-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?