“ЭХ НЯЛХАС”-ЫН ЭРГЭЛТИЙН ХЭСЭГ ЗАСВАРТ ОРЖЭЭ

2020-05-08  

Дуучин С.Гантогоо дөрөвдүгээр сарын 18-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эргэлтийн хэсгийн зургийг өөрийн нүүр хуудсанд байршуулж, шүүмжлэлт байр сууриа илэрхийлсэн юм. Зургууд дээр ханын будаг, шохой нь хуурч унасан, хуучирч муудсан барилгын дотоод засал харагдаж байв.

Image may contain: outdoor

Image may contain: outdoor

Image may contain: outdoor

Удалгүй С.Гантогоо ЭХЭМҮТ-ийн удирдлагуудтай уулзсан байдаг. Ингээд, “Алдаа дутагдлаа залруулах нь бидний үүрэг, санал гомдлоо шууд хэлсэнд баярлалаа” хэмээн уриалгахан хандсаныг тэр мэдээлсэн.

Тэгвэл тус эргэлтийн хэсэг засварт орж, өөрчлөгджээ. Энэ тухай С.Гантогоо өөрийн нүүр хуудсанд, “Эх нялхасын нөгөө хаалга, эргэлтийн хэсэг ийм гоё болжээ. Сэтгэл маш их хөдөллөө. Алдаа дутагдлаа тэр дор нь засаж, залруулна гэдэг маш том ухамсар, соёл. Аян өрнүүлье гэхэд алийн болгон ард түмнээрээ янзлуулах вэ гэсэн шүү” хэмээн бичжээ.

Image may contain: one or more people, people standing, outdoor and indoor

Image may contain: people sitting and indoor

Image may contain: indoor

Image may contain: indoor

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?