Одоогоос 20 жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин тухайн үед Холбооны аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байсан Владимир Путиныг Ерөнхий сайдаар томилсноор Путины эрин үе эхэлжээ. Гэхдээ Путин засгийн эрхэнд гарсны 20 жилийн ойгоороо нэлээн хүнд хэцүү сорилттой тулгарч байна. Түүний нэр хүнд улс орных нь эдийн засаг хүндэрч, амьжиргааны түвшин доройтож байгаатай холбоотойгоор нэлээд хувиар унаад буй юм. Мөн өнгөрөгч бямба гарагт /2020.05.09/ Оросын төрийн телевизийн youtube сувгаар дамжуулсан Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан мэндчилгээ нь хоногт 716 мянган хандалт авчээ. Үүнээс 15 мянган Like, 33 мянган dislike авсан байна. Энэ талаар шинжээчид В.Путины рейтинг түүхэн дэх хамгийн муу түвшинд хүрч байна гэж үзэж байгаа юм.
Э.Сувдаа