Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

2020-05-11  

Ц.Элбэгдорж Монголоосоо бус дайснуудаасаа зугтааж явна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хөл хорионоос гараад удаагүй байгаа. Өнөөдрөөс түүнийг АТГ-аас дуудан, байцааж эхэлжээ. Энэ тухай тэрээр өөрийн цахим хуудаснаа " Өдрийн мэнд. Хуулийн байгуулагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав. Өөр юмгүй дээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй"  хэмээн нийтэлсэн байна. 

Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.

Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна.

Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Интерполд хандаад байсан юм.

 

Э.Сувдаа

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?