Архангай аймагт бага насны хүүхэд буугаар тоглож байхдаа сум алдаж улмаар хүн буудаж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал: Өнгөрсөн тавдугаар сарын 8-ны өдөр тус аймгийн Жинст суманд оршин суух хүүхэд өвөөгийндөө байсан ТОЗ-8 маркийн буугаар тоглож байхдаа сум алдаж, 58 настай эрэгтэйг бууджээ. Золоор буудуулсан иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд амь насанд аюулгүй өнгөрсөн аж. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж буй бөгөөд хүүхдийн асран хамгаалагч нарт хариуцлага тооцох аж.
Э.Сувдаа