ЯПОН УЛСЫН ТӨВ БАНКНЫ АНХНЫ ЭМЭГТЭЙ ЗАХИРАЛ

2020-05-12  

Япон улсын төв банкны ажилчдын 47 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг ч удирдах албан тушаалуудын 13 хувьд эмэгтэйчүүд ажилладаг. Мөнгөний бодлогын зөвлөлд 1998 оноос эхлэн эмэгтэй хүн ажиллах болсон ч төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүний зөвхөн нэг нь эмэгтэй. Харин ерөнхийлөгчийн албан тушаалд эмэгтэй хүн огт томилогдож байгаагүй юм. Тэгвэл тус банкны саяхан болж өнгөрсөн албан тушаалын томилгооны үеэр  55 настай Токико Шимизүг банкны өдөр тутмын үйл ажиллагаа хариуцдаг зургаан захирлын нэгээр томилсон байна. Ингэснээр тус банк 138 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй захиралтай болж байгаа юм. 

Шимизү нь 1987 оноос эхлэн Японы төв банканд ажилласан бөгөөд сүүлд 2016-аас 2018 оны хооронд Европын орнуудыг хариуцсан ерөнхий менежэрээр Лондонд ажиллаж байжээ.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?