НАС БАРСАН ХҮҮГИЙН ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧИД ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ОНООЖЭЭ

2020-05-12  

Танай, манай шүүх – Өглөө.мн

Эмийн сангийн гаднах талбайд тогтой утас шатны бариуланд хүрч, улмаар бариулаас барьсан 10 настай хүү тогонд цохиулан харамсалтайгаар нас барсан билээ. Тэгвэл эл хэргийн шүүх хурал олон удаа хойшлогдсоны эцэст өнгөрсөн долоо хоногт болж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Тодруулбал: Давж заалдах шатны шүүхээс эмийн санг түрээслэгч Г.Ганпүрэвт 15 сарын хорих ял оноосон бол тухайн барилгын эзэн гэх Дэлгэр тур ХХК-ний С.Энхжаргалд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Шүүхээс хариуцагч талыг бага насны хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн, хөдөлмөр аюулгүй байдлыг мэдсээр байж дагаж мөрдөөгүй гэх хэргээр ял оноосон байна. Түүнчлэн талийгаач хүүгийн оршуулгын зардалд 50 сая төгрөгийг хувааж төлөх шийдвэрийг гаргажээ.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?