МАРГААШ ТУРКИЙН ИСТАНБУЛ РУУ НИСЛЭГ ХИЙЖ, 170 ОРЧИМ МОНГОЛ ИРГЭНИЙГ ТАТАН АВНА

2020-05-12  

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ хэрхэн татан авах талаар мэдээлж байна. 

Тавдугаар сарын 1-ний тусгай нислэгээр зөвхөн БНСУ-д оршин суудаг ...

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:  "Маргааш Туркийн Истанбул руу нислэг хийж, 170 орчим монгол иргэнийг татан авна. Мөн Улаан-Үд хотоос 200 гаруй иргэнийг 14-нд татан авна. Мөн Эрхүүгээс 200 орчим иргэнийг татан авахаар төлөвлөөд байна. Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой. Өмнө нь тавьж байсан шаардлагууд болох шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байхыг шаардана. Яг одоогийн байдлаар Энэтхэг улс дахь ЭСЯ тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн бүртгэлийг баталгаажуулж байна" гэв. 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?