Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ хэрхэн татан авах талаар мэдээлж байна.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: "Маргааш Туркийн Истанбул руу нислэг хийж, 170 орчим монгол иргэнийг татан авна. Мөн Улаан-Үд хотоос 200 гаруй иргэнийг 14-нд татан авна. Мөн Эрхүүгээс 200 орчим иргэнийг татан авахаар төлөвлөөд байна. Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой. Өмнө нь тавьж байсан шаардлагууд болох шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байхыг шаардана. Яг одоогийн байдлаар Энэтхэг улс дахь ЭСЯ тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн бүртгэлийг баталгаажуулж байна" гэв.
О.Гоо-Оюун