ЗАЛУУСЫН ЗОРИГИЙГ МОХООХ ГЭСЭН ХУЛГАЙЧУУДЫН САНАА

2020-05-12  

No photo description available.

Өнөө өглөө “Битгий давар” гэсэн бичиг барьсан залуус гудамж талбайд зогссон. Тэд улсынхаа нэрийг шившиг болгож, хар тамхи дамласан дипломатууд, төрийн ордон, яамны байр, орон нутгийн засаг даргын тамгын газарт гарсан хүн амины ноцтой хэргүүд, нэг хүнд ногдох өрийн хэмжээг бууруулна гэж амлачихаад 4 жилийн хугацаанд даруй 10 сая төгрөгөөр нэмж, өлгийтэй хүүхэд хүртэл 25 сая төгрөгийн өртэй болсон дааж давшгүй их өр зээл, долоон төрлийн татварыг нэмэгдэл, авто зам ашигласны татварыг 5 дахин нэмэхээр, хүүхдийн мөнгийг хасахаар шийдвэрлэснээ хэсэг хугацааны дараа уг шийдвэрээ цуцаллаа гэх… ард биднийг бухимдуулан бачимдуулсан эдгээр шийдвэрүүдийг чинь ЗАЛУУС бид мартаагүй гэх шаардлагыг эрх баригчдад тавьж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэж. Тэдний алдааг мартаагүй гэдгээ сануулсан байна.  Харин тэднийг цагдаагийн байгууллагаас баривчилжээ.

Үзэл бодлоо илэрхийлсэн 100 залууг баривчиллаа

Тодруулбал: Дүүрэг бүрийн цагдаагаас нийт 80 гаруй залуусыг баривчлан шалгаж байгаа аж. Баривчилсан шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Эсэргүүцлээ илэрхийлэгч залуус 18-20 насныхан бөгөөд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдан шалгагдаж байгаа нь хүнд цохилт болж, айж тэвдэж байгаа байдалтай дүүргийн цагдаагийн хэлтсүүд дээр шалгагдаж, мэдүүлэг өгч байгаа юм байна.

96733541_3126477210749890_2545744111248343040_n

Эрх баригчдын алдаа завхралыг шүүмжилсэн хүн болгон баривчлагдаад байвал бидний цөөхөн Монголчууд яах болж байна.  Өнөөдөр 100 залууг баривчилж, маргааш зуу зуун хүний амыг хаах гэж байна уу ? 

 

 

Т.Хуншагай

 
 
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?