САЙД С.ЧИНЗОРИГИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ ?

2020-05-13  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайдаар ажиллах байхдаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн мөнгийг хууль бусаар зарцуулахад нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Иймд түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий.  

Монгол улсын иргэн Н.Номтойбаяр шалгагдана. Шалгагдахдаа ХНХ-ын одоогийн сайд С.Чинзоригтой хамт шалгагдана. Учир нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн санхүүжилтийн хэмжээ нэг төсөлд 5.0 сая хүртэл төгрөг байх” гэснийг С.Чинзориг сайд зөрчин 2018 онд 100.0  сая төгрөг хүртэлх, 2019 онд 20.0 сая төгрөг хүртэлх Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн санхүүжилт олгосон гэдгийг Н.Номтойбаяр цохон АТГ-т гомдол гаргасан байна. 

Н.Номтойбаярын АТГ-т гаргасан гомдол

Н.Номтойбаярын дээрх гомдол, мэдээллийн дагуу ХНХ-ын сайд С.Чинзоригийг АТГ-аас шалгаж эхэлсэн байж болзошгүй байна. 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?