ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙСЭН ХҮҮХДҮҮДИЙГ БАРИВЧЛААГҮЙ

2020-05-13  

Б.Баатархүү: Жагсаал цуглаан хийсэн хүүхдүүдийг баривчлаагүй, тайлбар аваад явуулсан

Өчигдөр өглөө Улаанбаатар хотын гол зам дагуу залуус "Битгий давар" уриа лоозон барьж, үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ үеэр цагдаагийн албан хаагчид ирж, залуучуудын үйлдлийг зогсоож, баривчилсан гэх мэдээлэл байсан. Ийнхүү "Эерэг нийгэм" ТББ хууль зүйн яаманд үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг чөлөөлүүлэх шаардлагыг Хууль зүйн яаманд хүргүүлсэн.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ийн хэвлэлийн төлөөлөгч Б.Баатархүү өөрийн твиттертээ " Өнөөдрийн жагсаал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.З дахь, Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болсон тул ЦБ-аас шалгасан. Тэр хүүхдүүдийг баривчлаагүй тайлбар аваад явуулсан. Шалгалт үргэлжилж байна" гэж мэдэгдлээ. 

newsmedia.mn » ЦЕГ: Төв талбайд болж байгаа хууль бус цуглааныг ...

Дээрх хуулийн заалтууд:

  • Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.З-т "Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны  байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно"
  • Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно"

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?