ФЭЙСБҮҮК КОМПАНИ СЭТГЭЛ ЗҮЙН ХЯМРАЛД ОРСОН КОНТЕНТ ХЯНАГЧДАД НИЙТ $52 САЯЫГ ТӨЛНӨ

2020-05-13  

Фэйсбүүк компанид ажиллаж байх хугацаандаа үзсэн, харсан зүйлээсээ болж сэтгэл санааны хохирол амссан ажилтан бүр хамгийн багадаа $1,000 орчмын нөхөн төлбөр авахаар болсон байна. Оношоосоо хамаараад дээд тал нь $6,000-ыг авах боломжтой гэнэ. Сэтгэл санааны хямралд орсон нь эмчийн дүгнэлтээр батлагдсан нийт 11,250 ажилтан нөхөн олговор авахаар болсон бөгөөд үүнд нийт $52 саяын зардал төсөвлөгдсөн аж. 

Сонирхуулбал: 2018 оны есдүгээр сард тус компанид контент хянагчаар ажиллаж байсан Селена Скола гэдэг эмэгтэй анх шүүхэд гомдол гаргаж байв. Тэрбээр ажлын байрандаа өдөр бүр аллага, хүчин, амиа хорлолтын дүрснүүдийг хардаг байсны үр дүнд PTSD (post traumatic stress disorder) гэгддэг сэтгэцийн эмгэг өвчтэй болсон байжээ. Селена ердөө есөн сар ажилласны дараа ийм эмгэгтэй болсон байна. Үүний дараа Фэйсбүүкт ажиллаж байхдаа сэтгэл санааны зовлонтой болсон олон хүн нэмэгджээ.

 

Эх сурвалж: The Verge

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?