ЯМАА ЯМАР БУРУУТАЙ ВЭ ?

2020-05-13  

Үзэл бодлоо илэрхийлсэн 100 залууг баривчиллаа

Өчигдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр  “Битгий давар” гэсэн бичиг барьсан залуус гудамж талбайд зогссон. Тэд улсынхаа нэрийг шившиг болгож, хар тамхи дамласан дипломатууд, төрийн ордон, яамны байр, орон нутгийн засаг даргын тамгын газарт гарсан хүн амины ноцтой хэргүүд, нэг хүнд ногдох өрийн хэмжээг бууруулна гэж амлачихаад 4 жилийн хугацаанд даруй 10 сая төгрөгөөр нэмж, өлгийтэй хүүхэд хүртэл 25 сая төгрөгийн өртэй болсон дааж давшгүй их өр зээл, долоон төрлийн татварыг нэмэгдэл, авто зам ашигласны татварыг 5 дахин нэмэхээр, хүүхдийн мөнгийг хасахаар шийдвэрлэснээ хэсэг хугацааны дараа уг шийдвэрээ цуцаллаа гэх… ард биднийг бухимдуулан бачимдуулсан эдгээр шийдвэрүүдийг чинь ЗАЛУУС бид мартаагүй гэх шаардлагыг эрх баригчдад тавьж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэж. Тэдний алдааг мартаагүй гэдгээ сануулсан байна.  Харин удалгүй тэднийг цагдаагийн байгууллагаас баривчилж мэдүүлэг авсан. 

Тэгвэл өнөөдөр тэдгээр залуус төв талбайд ямаатай жагсаал өрнүүллээ. Энэ талаараа тэд  ардчилсан нийгэм бидэнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгосон. Гэвч Монгол хүн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж чадахгүй байна. Залуус биднийг ямаанаас дор үзэж байна гэсэн юм. 

Image may contain: one or more people, people standing, dog, sky, child and outdoor

Тус жагсаалыг Эерэг нийгэм ТББ -аас зохион байгуулж байгаа гэж залуус хэлж байна. Харин олон нийт ЗАЛУУСЫН ЗОРИГИЙГ МОХООХ гэсэн хэн нэгэн улс төрчдийн тавилттай жүжиг хэмээн сэрдэж байна. Учир нь эдгээр залуусын хувцас хэрэглэл, баг самбар ямаануудыг харахад хэн нэгний санхүүжилт байгаа мэт байна. 

Image may contain: one or more people, child and outdoor

Image

 Ямаа ямар буруутай вэ ? Үзэл бодлоо илэрхийлэх нь зөв харин ямаануудыг хүчээр чирж гулдачих нь ёс зүйд нийцэх үү ? 

 

Т.Хуншагай 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?