ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ТЕНДЕРИЙН МАГНАТ

2020-05-14  

Arslan.mn

2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгорт нэр дэвшихээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “добро”-гаа авсан гэгдэж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтууд дэлгэгдсэн.

Тэгвэл Дэд сайд Б.Батцэцэг хэвлэлийн зах зээлд төрийн өндөр албан тушаалаа ашиглан хэрхэн энгийн иргэд, аж ахуйн нэгжийн БОЛОМЖИЙГ хулгайлдаг талаар дахин нэг фактыг дэлгэж байна. Сонгуультай жилд хэд хэдэн төрлийн бизнес рүү мөнгө ихээр урсдаг. Үүнээс хамгийн их хөрөнгө урсдаг нь хэвлэмэл материалын зардал байдаг.

2016 оны сонгуульд л гэхэд 498 хүн УИХ-д нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн зардлын дээд хэмжээг нэг нэр дэвшигчээс дунджаар 541.1 сая төгрөгийн санхүүжилт гарна гэж заажээ.   Энэ зардлын 100-150 сая төгрөг нь хэвлэмэл тараах материалын зардал болдог. Ингээд тооцоод харвал сонгуультай жилд хэвлэлийн салбарт 62,2 тэрбум төгрөг зарцуулагддаг байх нь. Шударга өрсөлдөөнт зах зээлийн эдийн засагтай улсад энэ нь тухайн салбарт хөгжил авчрах хөрөнгө оруулалт болдог бол манайд эсрэгээрээ жижиг тоглогчдыг зах зээлээс түлхэн гаргах хөшүүрэг нь болдог. Учир нь төрийн өндөр албан тушаалтан нь олон тооны хэвлэлийн компанитай бөгөөд түүгээрээ дамжуулж төрийн тендерийг сорчилж авдаг нь батлагдсаар байна.

Мэдээж энэ хүн бол Гадаад хэргийн яамны дэд сайд Батцэцэг.  Тэрээр Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Мөнхийн үсэг ХХК, Азхур ХХК  гэх гурван компаниараа төрийн бүхий л тендерийг МАНАН мафийн хүчээр авсаар байна.

Түүний улс төрийн түүхийг дурдвал “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга байснаа 2010 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх болж, тэгээд гадаад харилцааны дэд сайдын суудалд суучихсан. Нэг ёсондоо тооноор орж ирээд суусан гэж хэлж болно. Төрийн албан тушаалыг нүд ирмэхийн зуур авдаг гол шалтгаан нь нөлөө бүхий МАНАН бүлэглэл ард нь байж. Намаас Дэд сайд Б.Батцэцэгийн хэвлэлийн компаниар хэвлүүл хэмээн шууд чиглэл өгдөг гэсэн “бор шувуу” явдаг. 
 

Энэ тухай eguur.mn сайтад ADMON хэвлэх үйлдвэрийн захирал үзэл бодлоо илэрхийлсэн байсан бөгөөд түүний бачуурлыг уншигч та гарчигнаас нь ойлгох бизээ. Бид мөн түүнтэй утсаар холбогдож байр суурийг лавласан юм. 
Сурвалжлагч: Сайн байна уу та. Би Arslan.mn сайтаас холбогдож байна. 
Р.Энхбат: Сайн, сайн байна уу. 
Сурвалжлагч: Таны Eguur.mn сайтанд өгсөн ярилцлагыг уншсан юм аа.  Таны өгүүлсэнээр хэвлэлийн бизнес намын, улс төрийн өндөр албан тушаалтнуудын гарт орсон гэж бичсэн байсан. Энэ талаарх байр сууриа бидэнд илэрхийлэхгүй юу?
Р.Энхбат: Монголын өнөөдрийн хэвлэлийн бизнесийн үнэн нүүр царай бол энэ. Намын болон төрийн өндөр албан тушаалтнууд нь хэд хэдэн хэвлэлийн компанитай, түүгээрээ төрөөс зарладаг хамаг л өнгөтэй өөдтэй тендерийг авдаг болсон. Авах авахдаа өөрийн  компанийн техникийн хүчин чадал, үзүүлэлтүүддээ тааруулж тендерийн материал боловсруулуулахад нөлөөлж тендерт өөрийн эзэмшлийн олон компаниар зэрэг орох замаар бүх яам, тамгийн газар, их сургуулиуд, сурах бичиг, үнэт цаасны хэвлэлийн тендерийг авдаг. Үүнээс болж жирийн энэ салбарын бизнес эрхлэгчид подволын бизнесчин л болж байна. Эрх мэдэл, албан тушаал, намын нөлөө, манан мафийн бүлэглэлийнхэн монгол улсын бүх л бизнесийг энэ зарчмаараа залгилж байна. Энгийн иргэдэд амьдрал ахуйгаа сайжруулж бизнес хийж орлого олох боломжийг бүгд хулгайлдагийг өнгөрсөн жилүүдэд бид харлаа. Тэдэнд хариуцлага тооцох төр ч бидэнд алга. Бүгд л сонгууль болохоор дундаж давхаргаа нэмэгдүүлнэ, бизнесийн таатай орчныг бүрдүүлнэ гэдэг боловч эцсийн дүнд зүсээ хувилган өөрийн кармандаа авсаар байгааг харж суусаар иргэн хүн, бизнес эрхлэгчийнхээ хувьд үнэхээр бачуурч байна. Сая баахан гишүүдийн ажлын тайлан гарч иргэдэд тараагдлаа. Энэ үед МАН-ын хэд хэдэн гишүүн манайд захиалга өгсөн байснаа гэнэт цуцлав. Юу болов яав гэтэл намаас чиглэл ирсэн “Мөнхийн үсэг” компаниар хэвлүүлэхээр боллоо, уучлаарай гэж байгаам. Энд шударга өрсөлдөөн байна уу? Та боддоо. Бизнес чанар, үнэ гэсэн үндсэн хоёр үзүүлэлт дээр тогтдог. Бидэнд чанар байна, үнэ бусдаас хямд байгаа хэдий ч намын харьяалалгүй, дарга биш учраас ажилгүй сууж байгаад бухимдаж байна. Би ганцаараа биш шүү. Манай салбарын олон компани яг над шиг байдалтай ажилгүй сууж байна. Энд шударга ёс гэж байна уу? хэмээн бидэнтэй ярилцсан юм. 

Уншигч та нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ. Энэ завхарсан нийгмийг өөрчлөх түлхүүр яг өнөөдөр таны гарт байна. ТА СОНГОЛТОО ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ

 

Эх сурвалж: Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
059:Iim muukhai sunaltnuud sh dee...yum uzsen shinjtei shudarga baildaa...iim khund uyed neg ch gsen jijig kompani ajiltai baig gej bodoj boldoggui yumaa...yasan idej tsadaj khanadaggui dur ve...neg l gegeenten dur esgesen khugiin shunaltnuud...**** songo...bi ug ni saykhan garsan nevtruulgiig ni uzeed dajgui khun bna gej bodoj bsan...medeej ted nevtruulegt bi teden tender avsan ternii ajliig bulaasan gekhgui ni lav...muukhai muukhai... 2020-05-20
Болд:Одоо ийм атаархуж ажил явцгүй болсоон Тиймээс ийм атаархалаа зогсоо Ямар ч нам өөрийн гишүүдэдээ үйлчилж тэдний бизнэсийг дэмжих нь тодорхой Ийм мэдээжийн ойлгомжтой юманд цаг цаас үрэх шаард**** алга..! 2020-05-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?