УНТЭ СҮҮЛИЙН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 100 ГАРУЙ ҮЕ МӨЧНИЙ ХАГАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖЭЭ

2020-05-14  

УНТЭ сүүлийн нэг жилийн хугацаанд кадавер донорын шөрмөс ашиглан олон холбоос буюу шөрмөсний гэмтэл сэргээх мэс засал болон ясны том хэмжээний дутмагшлыг донор яс ашиглан ясны бүтэц нөхөх, сэргээх мэс заслыг амжилттай нутагшуулаад байна. Уг хагалгааг өнгөрсөн оны долоон сараас эхэлж хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй хагалгааг амжилттай хийжээ. 

Үений мэс заслын баг тус хагалгаануудыг хийсэн бөгөөд УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Үений мэс заслын эмч Н.Энхтайван (ахлагч) Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч М.Отгонбаяр, Мэдээгүйжүүлэгийн эмч Х.Баялагмаа, Үений мэс заслын эмч О.Чойдог, Мэс заслын сувилагч Б.Түмэнжаргал, Г.Өнөрболд, Мэдээгүйжүүлэгийн сувилагч С.Одонтуяа нар тус багт ажиллаж байна. 

Кадавер донорын шөрмөс ашиглан олон холбоос /шөрмөсний гэмтэл сэргээх мэс засал нь: 

Өвдөгний үений урд чагтан болон дотор хажуугийн олон холбоосын гэмтэлд (өөрийн шөрмөсийг ашиглах боломжгүй үйлчлүүлэгчид) кадавер донорын шөрмөс сэргээх давтан мэс заслыг хэлэх бөгөөд 2019.12.02-нд амжилттай гүйцэтгэв. Энэхүү хагалгааг одоогоор 15 удаа амжилттай хийжээ.

Ясны том хэмжээний дутмагшлыг донор яс ашиглан ясны бүтэц нөхөх/сэргээх мэс засал нь: 

Дунд чөмөгний ясанд том хэмжээний ясны үүсгэвэр оношлогдсон тохиолдолд ясны үүсгэвэр авах, кадавер донорын яс ашиглан ясны дутмагшлыг нөхөх мэс заслыг хэлэх бөгөөд Монголд анх удаа 2020.01.29 амжилттай гүйцэтгэжээ.

Түүнчлэн өвдөг, мөрний үений дурангийн мэс заслыг эмнэлэгтээ нэвтрүүлсэн бөгөөд хагалгаа бүр амжилттай болж байна.

Arslan.mn

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?