ШААРДЛАГАТАЙ БОЛ ХОТ ХООРОНДЫН ЗАМЫГ ХААНА

2020-05-14  

Маргаашнаас эхлэн нийт нутгаар цаг агаарын байдал хүндэрч, гамшигт үзэгдэл болж болзошгүй байгааг Онцгой байдлын ерөнхий газар,  Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжүүллээ.

Тодруулбал, маргаашаас эхлэн гурван өдөр дараалан байгаль, цаг агаарын гамшигт үзэгдэл болох төлөвтэй байна.

Энэ сарын 14-15-нд шилжих шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орох аж. Салхи  18-26 метр секунд  хүрч ширүүсэн шуурах юм байна. Маргааш буюу тавдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар, Хэнтий,  Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 26-28 метр хүрч шуурах аж. Зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсэх төлөвтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2008 онд болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 52 хүн амиа алдаж, 324 мянган мал хорогдож, олон арван гэр, байшингийн дээвэр хүчтэй салхинд хийсэж, иргэд гэр орохгүй болж байсан. Тухайн гамшигт үзэгдэл болохоос өмнө Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байсан ч иргэдийн зүгээс хайхрамжгүй хандсан нь ихээхэн эрсдэлд ороход хүргэж байжээ. Тиймээс ч энэ удаа холбогдох байгууллагуудын зүгээс иргэдэд сануулан, сэрэмжлүүлж байна гэдгээ тодотголоо.

Хэрвээ цаг агаарын нөхцөл байдал ноцтой хүндэрч болзошгүй байвал хот хоорондын замыг ч хаах шаардлагатай болно гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав. 

Малчид ард иргэд цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч, сонсож, бага насны хүүхдийг ганц нэгээр нь малд явуулахгүй байх гэхчлэн өөрсдөөс хамаарсан арга хэмжээ авахыг анхааруулж байна. 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?