МАН-ыг Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нар УДИРДАЖ сонгуульд оролцоно

2020-05-16  


Хуулийн дагуу өнөөдөртөө багтаж улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Яг одоо Монгол ардын намын VI бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны XV хуралдаан болж байна. Улсын их хурлын 2020 оны сонгууль дээрх улс төрийн намуудад чухал бөгөөд хариуцлагатай үе. Нэр дэвшигчдээс илүү намын сонгуулийн менежмент хэр сайн байна тэр хэрээр ялалт авчирна аа. 
Монгол ардын намын хувьд улс төрийн лидер ихтэй нам. Гэхдээ зарим лидерүүд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлжээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд 2020 оны сонгуульд Өвөрхангай аймгаасаа нэг суудал авч, ялалт байгуулах хүчтэй нэр дэвшигчийн нэг. Гэвч энэ удаагийн сонгуульд нэрээ татаж намаа удирдаж ажиллахаар болсон бол Говь-Алтай аймагт рейтинг  өндөр байсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мөн адил нэрээ татаж сонгуульд намаа удирдаж оролцохоор болжээ. Улс төрийн хувьд туршлага, менежмент сайтай улс төрчид энэ удаад намаа толгойлж ажиллах нь. 
Харин сөрөг хүчин Ардчилсан намын хувьд мөн л хүчтэй яригдаж байсан улс төрчид нэрээ татаж эхэлсэн байна. Завхан аймгаас хэдэнтээ сонгогдож байсан УИХ-ын гишүүн Я.Санжмятав нэр дэвшихгүй нь. Харин Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр хүчтэй яригдаж байсан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц энэ удаад нэрээ татаж, нэр дэвшихээс илүү намаа удирдаж оролцохоор болсон гэх мэдээлэл байна.
МАН-аас Я.Содбаатар, Д.Амарбаясгалан, АН-аас Я.Санжмятав, Б.Хурц нар хэрхэн намаа удирдаж, ялалт авчрах вэ? 
Эх сурвалж: Төр.мн

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?