Энэ дүүргээс 2016 онд Батзандан, Саранчимэг, Батзориг, Оюунхорол, Ж.Энхбаяр нар УИХ-д сонгогдсон. Энэ удаа Баянзүрхчүүдийн сонголт арвин байх нь. ШИНЭ намын төлөөлөгчдийг ШИНЭ ЭВСЭЛ-ийн тэргүүн Ж.Батзандан, өөрөө тэргүүлэн намын дэд дарга Ц.Баттуяа, эдийн засагч Х.Батсуурь, мөн тус намын дэд дарга Ш.Батсамбуу болон намын дэд дарга, эдийн засагч С.Амарсайхан нарыг дагуулан дэвшиж байна.
МАН-аас тус дүүрэгт Хуульзүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр, сангийн дэд сайд Х.Булгантуяа, ХСҮТ-ий захирал асан, эмч Ж.Чинбүрэн , Э.Бат-Амгалан нарыг оруулж ирсэн нь ихээхэн өнгө нэмжээ. Өмнө нь сонгогдсон гишүүдээс ганцхан Саранчимэгийг дахин дэвшүүлсэн байна.
АН мөн л энэ дүүрэгт хүч хаяжээ. Намын лидерийн нэг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд тэргүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй, дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа, засаг даргын орлогч Т.Батцогт, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг нар Баянзүрх дүүргийг сонгожээ. Өмнө нь Баянзүрх дүүргээс сонгогдож байсан гишүүдээс ч нэгийг оруулсангүй. Хуучин, туршлагатай гишүүдийг дагуулж, шинэ гишүүдээ гаргах бодлогын илрэлийг эндээс харж болно.
МАХН, МУНН, ИЗНН-ын нэгдсэн “Та бидний эвсэл” Р.Өсөхбаяр, Г.Золзаяа, С.Бямбасүрэн, Б.Батболд, н.Өнөрбаяр нарыг дэвшүүлсэн.
Дээр нь “Зөв ХҮН Электорат” эвслээс ХҮН-ын ЕНБД Гантулга, ХҮН-ын НБД, Хүмүүнлэгийн ухааны доктор, "Шинэ монгол” сургуулийн захирал. П.Наранбаяр эрхзүйч Б.Оюунхишиг, здийн засгийн ухааны доктор Г.Рагчаасүрэн, ХҮН-ын НБД А.Дөлгөөн нарыг дэвшүүлсэн байна.
Ц.БУЛГАН