АН СОНГУУЛИЙН ШТАБ БАЙГУУЛСАНАА АЛБАН ЁСООР ЗАРЛЛАА

2020-05-20  

 

Ардчилсан нам 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн штаб байгуулснаа албан ёсоор зарлаж байгаа тухай мэдээллээ.

Тус намын ҮБХ-ны энэ сарын 16-ны хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуульд 76 хүн нэр дэвшүүлж, хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэсэн, цаашид ч бүх үйл ажиллагаагаа нээлттэй мэдээлж, хуулийг дээдлэх зарчмаар ажиллана гэдгийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээллийн эхэнд онцлов. Мөн сонгуулийн штабын менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг томилон ажиллуулахаар болсныг мэдээлэв. 

Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд иргэдээс ирүүлсэн хүсэлт, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн айл өрх бүр тэгш дүүрэн амьдрах, иргэн хүний эрх чөлөөтэй байх бололцоог хангаж ойрын хугацаанд бүрдүүлэх боломжтой зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгасан хэмээн УИХ-ын дэд дарга, Ардчилсан намын сонгуулийн штабын ерөнхий менежер Я.Санжмятав тодотгов. Тэрбээр, "УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр тодорсон 76 хүнийг хууль эрх зүйг боловсруулах, хяналт тавих, хэрэгжүүлэх чадамжийг нь тооцож 25 хуульч, эрх зүйч, 35 инженер, бусад санхүү, эдийн засийн мэргэжилтэй хүмүүсийг дэвшүүлсэн. Ингэснээр, улс орны эдийн засгийг богино хугацаанд уналтаас сэргийлэх, хөгжүүлэх бололцоотой гэж үзсэн. Сонгууль эхлээгүй, бэлтгэл шатандаа байгаа энэ цаг үед Ардчилсан нам руу дайрах хууль бус гүтгэлэг их байна. Үүнээс хэлэхэд, эрх барьж байгаа намаас асар их хөрөнгө зарж харлуулах, хууль хяналтын байгууллагаар далайлгах бодлого явуулж байгаа. Бид шударга ёсны дор хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг дээдлэн ажиллаж, улс орныхоо хөгжлийн төлөөх сэтгэлээр энэ сонгуульд оролцоно. Бусад нам болон бие даагч нартаа сонгуульд шударга оролцож, бие бие рүүгээ дайрахгүй байхыг уриалж байна. Ардчилсан намын сонгуулийн менежерийн хувьд, дайралтуудыг аль болох хуулийн хүрээнд зөв тайлбарлахын зэрэгцээ хэн нэгнийг гүтгэхгүй гэдгээ мэдэгдэж байна" хэмээв. 

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Ардчилсан намын нэр дэвшигчдээс 10 орчим нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?

-13 хүнийг авлига, албан тушаалын болон бусад гэмт хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэсэн гүтгэлэг гарч байна. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй нөхцөлд аливаа хүнийг гэмт хэрэгтэн гэж зарлаж болохгүй. Би аль нэг намыг гүтгэхгүй. Гэхдээ МАН 60 тэрбум гэх сүлжээгээр 65 суудал авч олонх болсон. Түүнээс энэ сонгуульд 54 нь нэр дэвшиж байгааг юу гэж харах вэ. Бодитой нотлогдсон мэдээллийн хүрээнд харилцан соёлтой сонгуульд оролцох болно. 

-100 сая төгрөгийн "дэнчин"-гээ өгөөд нэр дэвшиж чадаагүй хүмүүст мөнгийг нь буцааж олгох уу?

-100 сая төгрөг бол татварын мөнгө. Ганцхан жилийн дотор татсан мөнгө биш. 2019 оноос хойш үе шаттайгаар өгсөн татварын нийлэмж. Зарим хүмүүс татвараа төлөөгүй 2-3 сар хоцорч байгаад нийлүүлж төлсөн. Бид намынхаа рейтингийг тодорхой хэмжээнд барих, бодитой зүйлийг хийхийн тулд татварын мөнгөө цуглуулж зарцуулдаг.

-Танай намын нэр дэвшигчид бүгд АТГ-т ХОМ-ээ хүргүүлсэн үү?

-Манай намаас нэр дэвших 76 хүн бүгд АТГ-т ХОМ-ээ хүргүүлсэн байгаа. 

Эх сурвалж: montsame.mnhttps://www.montsame.mn/mn/read/226077

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ӨВӨРМОНГОЛЧУУДЫН АСУУДАЛД МОНГОЛЫН ТӨР ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?