ИСПАНИ УЛС ЖУУЛЧЛАЛЫН УЛИРАЛАА НЭЭНЭ

2020-05-20  

 

 

Испани  улс жуулчлалын улирлаа  зургаадугаар сарын эцсээр нээх тухай  Тээврийн сайд Хосе Луис Абалос мэдэгджээ. Одоогоор тус улсад очсон хүмүүсийг 14 хоногийн хязгаарлалтад барьж байгаа ба хоригийг аажмаар сулруулах тухай тэрээр дурьджээ.

Мөн  “Зургаадугаар сарын сүүлээр аялал жуулчлалаа сэргээнэ найдаж байна. Бид Испанийг эрүүл мэндийн хувьд аюулгүй орон болгох ёстой” хэмээн сайд ярьсныг Business Insider сэтгүүл эш татжээ.

Испанид аялал жуулчлал нь ДНБ-ний 12 хувийг бүрдүүлдэг. COVID-19 халдварын улмаас тогтоосон хатуу хорио цээр тус улсын эдийн засгийг гүнзгий уналтад оруулж магадгүй. Испанийн төв банкны гаргасан дүгнэлтээр  вант улсын эдийн засаг энэ жилд 12,4 хувиар унаж, ажилгүйчүүдийн тоо таван саяд хүрнэ гэжээ.

Бусад улс орнуудын хувьд ч  жуулчин хүлээж авахаар бэлтгэж байгаа Турк дотоодын жуулчлалаа энэ сарын сүүлчээр нээж, гадаадын жуулчдыг хүлээн авах буудлуудыг бүртгэлжүүлэх тусгай хөтөлбөр боловсруулж байна. Итали улс зургаадугаар сарын 3-нд хилээ нээж, аяллаар ирсэн хүмүүсийг хорионд оруулахгүйгээр хүлээж авахаа ийнхүү  зарлажээ. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?