ИРАКТ АЛЬ БАГДАДИГИЙН ЗАЛГАМЖЛАГЧ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2020-05-21  

Иракийн тусгай албаныхан Абдель Насер Кардаш гэгчийг баривчилжээ. Энэ этгээд “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль Багдадигийн залгамжлагч байх магадлалтай гэж тусгай албаныхан үзэж байгаа тухай Иракийн “Алсумариа” телесуваг энэ талаар мэдээллээ. “Исламын улс алан хядагч бүлэглэлийн тэргүүн Абу Бакр аль Багдадийн залгамжлагч байж болзошгүй этгээдийг өнөөдөр баривчиллаа. Баривчилгааг баттай мэдээлэл дээр үндэслэн явуулсан” хэмээн уг мэдээлэлд дурджээ. Мөн баригдсан этгээдийн гэрэл зураг, хувийн мэдээллийг дэлгэсэн байна.

Абдель Насер Кардаш.

“Исламын улс бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль Багдадийг устгасан тухай мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн оны аравдугаар сарын 27-ны өдөр анх олон нийтэд зарласан. Улмаар энэ оны нэгдүгээр сард Гуардиан сонинд Абу Бакр аль Багдадийн залгамжлагчаар Амир Мухаммед Абдул Рахим аль Мавли аль Сальби гэгч тодорсон” талаар мэдээлж байсан билээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ӨВӨРМОНГОЛЧУУДЫН АСУУДАЛД МОНГОЛЫН ТӨР ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?