Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Залуу бизнес эрхлэгчтэй уулзалт зохиолоо

2020-05-26  

         Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап компанийн эзэд буюу технологид суурилсан интернет компанийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчдийн “Дриймерс” нэгдлийн төлөөллийг  өөрийн өрөөндөө хүлээн авлаа. Мэдээллийн эрин зуунд, технологийн дэвшлийг ашиглан, дотооддоо инноваци нэвтрүүлж  тэднийг Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд ам гарав.

         Уулзалтад ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцсон. Стартапуудыг төрөөс хэрхэн дэмжих тухай бодлогын төслөө боловсруулсан залуу бизнес эрхлэгчид Ерөнхий сайдад барив. Уг төслийг хэрэгжүүлэх боломжийг судлах, ажил хэрэг болгоход бэлтгэн шийдвэрлүүүлэхийг ГХ-ны сайдад даатгасан. УИХ, ЗГ-ын түвшинд инновацийн тухай хуулийг батлан гаргасан ч хэрэгжилт удааширалтай хангалтгүй байгааг хэлж байна. Дагалдах журмууд болон бусад хуулийг гаргахын зэрэгцээ мэдээллийн технологийн компаниудыг татварын хөнгөлөлтөд хамруулаж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ, эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар анхаарна гэлээ.

        Монгол Улсыг стартапуудын хязгааргүй чөлөөт бүс болговол энэ салбарын хөгжилд шууд дэмжлэг болох болно гэх санал ч уулзалтын үеэр гарч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?