Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгдлээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарлаа. Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Түүнийг дөнгөж сая ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч яваад байна.
Н.Номтойбаяр нь 2020 оны УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд СЕХ-ноос түүнийг бие даан нэр дэвшигчээр албан ёсоор бүртгээд байсан билээ