Дэлхий даяар өдөр бүр 15000 хүүхэд өөд болдог

2020-06-01  

2020 оны 5 сарын 27-ы өдөр 17 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт орших тогтсон усанд 4 хүүхэд живж амиа алдсан хэрэг гарсан билээ. Тухайн хүүхдүүд бүгд нэг айлын ах, дүү нар байсан нь тогтоогдсон бөгөөд насны хувьд 6-9 дүгээр ангийн сурагчид байжээ.  Тогтоол ус нь Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн байж. 

Тодруулбал, дээрх компани нь тухайн газарт тохижилтын ажил хийж, барилгын шороо авснаас хөрсний ус тогтжээ. Энд хүүхдүүд ирж хөөсөнцөр тавьж хөвж тоглож байгаад осолдсон байна. 

1800-аас 1950 оныг хүртэл хүүхэд эндэгдлийн эсрэг дэлхий даяар арга хэмжээ авч 20 хувиар бууруулсан. Ер нь сүүлийн 20 жилийн турш хүүхдийн эндэгдлийн эсрэг улс орон бүр тууштай тэмцэж байгаа. Одоогийн байдлаар өдөр бүр 15000 хүүхэд янз бүрийн шалтгаанаас өөд болсоор байна. Насны ангиллаар нь авч үзэхэд нас баралтын ихэнх хувийг 5-аас доош насныхан эзэлж байгаа бөгөөд төрхийн эндэгдэл, өвчин эмгэг голлох шалтгаан нь болж байгаа юм. Харин өөд болдог 4 хүүхдийн хувьд энэ нь цэвэр томчуулын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй гэж үзэж болно. 

9 настай хүүхдийн сэтгэлзүйн байдлыг авч үзэхэд тэд нийгмийн бүлэгт хамаарагдах хүсэл, найз нөхдөө дагаж хөөрөх байдал их ажиглагддаг. Бага наснаас өсвөр нас руу шилжих үе дээ том хүн шиг аашлах бие дааж аливаа зүйлийг хийх хүсэлд автах, ах нарыгаа даган дуурайх, би чадна гэж онгирох хандлагатай байдаг. Ийм насны хүүхдүүд өөрийн эрх чөлөөг эрэлхийлэх, ээж аавын хяналтаас гадуур байх дуртай. Гэсэн хирнээ бүх аюул эрсдэлийг тооцоолж, бие авч явах чадвар суугаагүй байдаг эгзэгтэй үед эцэг эхийн хараа хяналт асар чухал шүү дээ. Бид хүүхдийнхээ аюулгүй байдалд бүрэн хариуцлага хүлээж тэднийхээ аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэй байна.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?