Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн шинэ уриалга

2020-06-01  

#ТЭГШБОЛОМЖ 

Одоогоос 68 жилийн өмнө Монголчууд ерөнхийлөгч асан Л. Очирбатийн зарлигаар Монгол улс "Эх үрсийн баяр"-ыг тэмдэглэж эхэлсэн билээ. Энэхүү баяр нь анх 1925 онд Женев хотноо хүүхдийн сайн сайхныг хамгаалах дэлхийн чуулга уулзалт болсоноор Европын холбооны улсууд анх тэмдэглэж эхэлсэн. Тэгэхээр энэ жилийн "хүүхдийн баяр" бусад жилийнхээс содон болж байгаа нь яах аргагүй хөл хорио тогтоосон байгаатай холбоотой ба Монгол улсын засгийн газраас "Хүүхэд бүр гэр бүлдээ жаргалтай" уриан дор эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэхээр чиг үүрэг өгсөн. 

Ойрын өдрүүдэд улсын хэмжээнд зүрх шимшрүүлэм мэдээ мэдээллүүд гарж байгаа нь олны санааг ихэд түгшээж буй нь гарцаагүй. Тиймээс ч хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нэгэн хөдөөлгөөнийг гаргаад байгаа нь хүүхдэд ээлтэй орчинг сайжруулах, тохижуулах #ТЭГШБОЛОМЖ юм. Энэхүү хөдөлгөөнийг эхлүүлсэнээр хүүхдийн баярыг зөвхөн нэг өдөр тэмдэглээд маргааш нь хүүхдийн эрх гээчийг умартан урьд өмнө тийм баяр хэзээ ч болж байгаагүй юм шиг орхилгүй үр дүнтэй алхам хийх буюу хүүхдийн тоглож наадах, баяртай байх эрхийг хамгаалан ээлтэй аюулгүй орчинг бий болгоход үндэслэж байгаа хэрэг билээ. 

Давалгаан хамгийн эхний тохижуулалтыг Таванбогд фүүдс компани хэрэгжүүлсэн ба үүнийг дөнгөж эхлэл хэмээн олон байгууллагууд, бүр сонгуулийн нэр дэвшигчид ч яагаад хэрэгжүүлж болохгүй гэж? 

Хүүхэд бүрт #ТЭГШБОЛОМЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?