11 НАСТАЙ ХҮҮХЭД МАШИНД МӨРГҮҮЛСЭН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЛАА.

2020-06-02  

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 343-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

 

Зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, орон нутагт хоёр хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байна. 

Хүний амь хохирсон ослууд:

2020.05.31-ний өдрийн 13:00 цагийн орчим Өмнөговь аймгийн Гурван тэс сумын 5-р багийн нутаг асфальтан замд Shaanxi маркийн автомашины жолооч Б нь машиныхаа салхины шилийг арчиж байх үед машин нь өнхөрч урд зогсож байсан Beiben маркийн автомашины чиргүүл мөргөж 52 настай, эрэгтэй Д хавчуулагдан амь нас нь хохирчээ.

2020.05.31-ний өдрийн 17:00 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4-р багийн нутаг шороон замд Sang Yong Istana маркийн автомашины жолооч У нь хөдөлгөөн эхлэх үедээ явган зорчигч 11 сартай, эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан таван зөрчил бүртгэгджээ.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9.6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 8.7 хувиар өсөж, ослын улмаас гэмтсэн хүн 57.1 хувиар, ослын улмаас нас барсан хүн 50 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.  

                  А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?