Мобиком Корпораци ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд COVID-19-ын эсрэг шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд утасгүй интернэтийн үйлчилгээг Улсын Нэгдсэн 1-р эмнэлэг, Нэгдсэн 3-р эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв зэрэг эмнэлгүүдэд үнэ төлбөргүй нэвтрүүлээд байна. Тэгвэл энэ удаад Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв эмнэлгүүдэд “Мобинет Wi-Fi” утасгүй интернэтийг үнэ төлбөргүй ашиглах нөхцөлийг бүрдүүллээ
.
Ингэснээр улсын хэмжээний томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид болон эмч, эмнэлгийн ажилтнууд 8 дугаар сарыг дуустал үнэ төлбөргүй интернэт ашиглах боломжтой. Энэ цаг үед хэрэгтэй мэдээ мэдээлэлийг цаг алдахгүй шуурхай авах боломжыг нийт үйлчлүүлэгч нартаа олгож мобикомын зүгээс олгож байна.