Мод тарих, ойжуулалт хийхдээ хар шороо ашиглахгүй байхыг зөвлөв

2020-06-03  

Мод тарих, ойжуулалт хийхдээ хар шороо ашигладаг уламжлалт аргаас бүрэн татгалзаж органик бордоо хэрэглэхийг Нийслэлийн байгаль орчны газар /НБОГ/-аас зөвлөж байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оноос эхлэн 3 жилийн хугацаатайгаар хориглосон.

Хар шороо нь нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан байдаг. Сүүлийн жилүүдэд шинэлэг технологийн дагуу цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжид ашиглах бордоог хүнсний хаягдал, үртэс, сангас, бууц, малын яс, лагаас гарган авах технологи амжилттай нутагшиж байгаа юм.

 

Хар шороо олборлохыг хориглосон шийдвэр нь хаягдлыг баялаг болгож эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Мөн орчны бохирдол үүсгэж буй эх үүсвэрийг байгалийн доройтол бууруулах арга технологи болгон хувиргах, хэрэглэгчид хар шорооны ашиглалтаас татгалзаж байгалийн гаралтай бордоонд шилжүүлэх зорилготой юм байна. 

МЭДЭЭЛЭЛИЙН ЭХ СУРВАЛЖ:https://www.montsame.mn/mn/read/227430

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?