Жорж Флойдын үхэл ба улам ширүүсч буй бослого

2020-06-03  

Жаран мянга гаруй босогчид АНУ-ын иргэн Жорж Флойдийн шударга бус үхлээс болон 6 дахь хоногтоо жагсаал гаргаж байна.  

Жорж Флойдын гэр бүлийнхэн: “Шударга ёс тогтох цагт л бид энэхүү жагсаал аа эцэслэх болно” хэмээн мэдэгдсэн юм. 

Хамгийн томоохон бослого Тэхас мужид гарсан ба хөл хорио тогтоогоод байсан мужууд хүчирхийлэл, түрэмгийлэлээс үүдэн сааталд ороод байгаа ба Вашингтон хотын төвд жагсагчид эрчимтэй жагсаалаа үргэлжлүүлж байна. Яг энэ цаг үед босогчидыг хөөн зайлуулахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Цэргийн хүчнийхэн мөн нисдэг тэргүүд цагаан ордоныг хамгаалалтанд авсан ч “арьс өнгөний үзлийн эсрэг дуу хоолойгоо сонсгох” зорилготой жагсаал дуусах болоогүйг харуулсаар байна. 

Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдэх өдрийн орой Сайнт Жонсоны сүмийн гадаа библи барин зургаа татуулсан нь сүмийн пастор, итгэгчдийн ундууцлыг ихээхэн хүргээд байгаа юм. Трамп твиттертээ “Та нар буруу ойлгож байна! Жагсагчид тайвнаар жагсаж байсан бол яагаад сүмийн хогилд гал тавих байсан гэж? Энэ бол тэдний буруу” хэмээн бичжээ. Гэвч сүмийн пастор Майкал Карри хэлэхдээ улс төрийн ашиг олохын тулд сүмийн нэрийг ашиглаж байна гэжээ. Мөн улс төрийн нэр дэвшигч Жое Бидэн ерөнхийлөгч Трамп өөрийнхөө тусын тулд бослогийг ашиглаж байна хэмээжээ. Нэгдэх өдөр ерөнхийлөгч Трамп хэрэв хотуудад гарч буй бослогыг намжааж чадахгүй бол хориг арга хэмжээг улам чангатгана гэв. Лас Вегасийн офиццерийн хэлснээр тайван байсан жагсаал өмнө байгаагүйгээс ч илүү хэрцгий “яг л үхлийн талбар шиг байна” хэмээв. Томоохон хотууд хөл хориогоо улам чангатгах болов.

Хөл хориог чангатгах болсон хотууд:

A map of major cities that have imposed curfews as unrest spreads across the US

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?