Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ

2020-06-04  

Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог гол авто замын сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээрийн 57.56 километр авто замын их засварын ажлыг энэ сард эхлүүлэх гэж байна.

 

 

Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх уг авто замыг анх 2001 онд ашиглалтад оруулснаас хойш 19 жилийн хугацаанд засвар хийгдээгүй бөгөөд ихээхэн эвдрэл үүсэж, ашиглалтын нөхцөл байдал мууджээ.

Гүйцэтгэгчийг Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу сонгон шалгаруулж, зургаадугаар сард багтаан гэрээ байгуулан, засвар шинэчлэлтийг эхлүүлэхээр ажиллаж байна 

 

 

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?