Солонгос улсаар Монгол, Тайланд, ОХУ-ын паспорттой иргэд дамжин өнгөрөх хориглолоо.

2020-06-05  

БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компани гурван улсад дамжин өнгөрөх буюу транзит нислэгийн хориг тавьсны нэг нь Монгол Улс болжээ. Энэ сарын 3-ны өдөр гаргасан шинэ дүрмийн дагуу Монгол, Тайланд, ОХУ-ын паспорттой иргэд тус улсаар дамжин өнгөрөх боломжгүй болсон байна. БНСУ-д коронавируст халдвар дахин 39 тохиолдлоор нэмэгдсэнтэй холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол зургадугаар сарын 5-ны 00:00 цагийн байдлаар 39-өөр нэмэгдэж, нийт тохиолдол 11.668-д хүрчээ. Шинээр илэрсэн 39 тохиолдлын нэг нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Иймд гаднаас халдвар зөөвөрлөгдөх магадлалтай гэж үзсэн тул дээрх хоригийг тавьжээ.

[Транзит хийх боломжтой тохиолдлууд]

  • Хөлгийн багийн гишүүд
  • БНСУ-ын гадаад харилцааны яам, зам тээврийн яам зэрэг холбогдох байгууллагаас тусгай албан зөвшөөрөл авсан тохиолдол
  • Транзит хийх хугацаа заавал 24 цаг дотор байх баталгаажсан тийзтэй байна (Баталгаажсан тийз байхгүй бол транзит хийх боломжгүй)

БНСУ-ын Хууль зүйн яамнаас "Зургадугаар сарын 17-ны төлөвлөсөн транзит зорчигч авчрах тусгай үүргийн нислэг үйлдэгдэх эсэхийг та бүхэн УОК-ын 1800-1105 руу залгаж лавлана уу” гэж мэдээлжээ.

Харин тус авиа компанийн албан ёсны сайт дээр өөрчлөлт орсон нислэгийн хуваарь, маршрутын мэдээлэл дээр ирэх долдугаар сараас эхлэн Инчён-Улаанбаатар чиглэлд өдөр бүр нислэг үйлдэхээр товложээ.

 

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?