УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН 6 ДАВХАРААС ГАРСАН ГАЛЫГ ОБЕГ 21:30 БҮРЭН УТРААЛАА

2020-06-08  

 Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт ОБЕГ дуудлага  хүлээн авсан.

Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан.

ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян,  дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар хангасан ажилласан..

Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан  2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.

 

 

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?