УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРТ ТАЛБАЙ ТҮҮРЭЭСЛЭГЧИЙН ХОХИРОЛЫГ ХЭН БАРАГДУУЛАХ ВЭ ГЭДЭГ АСУУЛТ ТҮРЭЭСЛЭГЧ НАРТ ҮЛДЭЭД БАЙНА

2020-06-08  

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүр өчигдөр шатаж байна гэсэн мэдээлэл онцгой байдлын албанд  өнгөрсөн өдрийн 16:50 ирсэн. Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан. Улсын их дэлгүүр нь 7 давхар, тасаг болгонд түрээслэгчтэй нийт 500 гаруй ажилчид ажилладаг.

Гал дэлгүүрийн 6 давхараас эхлэн гарсан. Тус дэлгүүрийн 6 давхарт Номин холдинг нэрийн дэлгүүр 2-3 тасаг байдаг. МөнБэлэг дурсгал, Уран зураг ,Ном, Бичиг хэрэг, Наран кашмер, Үндэсний хувцас ,Арьс ширэн эдлэл зэрэг худалдаа явагддаг байжээ.   Дэлгүүрийн утаа мэдрэгч  тухайн үед ажиллаагүй хэмээн дотор нь ажиллаж байсан худалдагч нар  мэдүүлжээ.  Одоогооро түрээслэгч нарт "Номин" даавтгал компанийн мэргэлжилтнүүд  хохирол учирсан аж ахуй нэгжүүдэд хохирлын үнэлгээ тавьж эхэлсэн байна. Энэ талаар Улсын их дэлгүүрийн тасаг хариуцсан менежрүүдээс тодруулахад " Номин их дэлгүүр нь жилдээ 28 сая төгрөг  гаргах заалттай байдаг. Тус аж байгуулгуудийн хохиролыг хаанаас барагдуулах нь одоо хүртэл тодорхойгүй байна.

Одоогоор дэлгүүрийн гадаа түрээслэгч нар орох ээлжээ хүлээн сууж байна. Нэг давхараас таван давхар хүртэл утаа бүрэн арилаагүй , цахилгаан байхгүй иргэд  гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглан нэвтэрч байна.

Зарим аж ахуйн нэгж байгууллагууд хохирол учирсан бараа бүтээгдэхүйнээ актлан их дэлгүүрт тушаан гэх түрээслэгч нар олон байна. Улсын их дэлгүүрийн   нэг хоёр дугаар ээлжнийхэн  ажилчид бараагаа гаргаж байна.

 

 

А.ТАМИР

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?