“Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцааны үнэ 530 төгрөг болж буурав

2020-06-09  

"Улсын их дэлгүүр" нь ХК-ийн статустай. Тус компанийн нэгж хувьцааны үнэ тавдугаар сараас алгуур буурч, өчигдөр 531 төгрөгтэй тэнцлээ. Өчигдрийн арилжаагаар тус компанийн нэгж хувьцааны үнэ 530 төгрөг байсан бол хаалтын ханш 531 төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх өдрийн хаалтын ханшнаас (610 төгрөг) 12 хувиар буурсан дүн юм.

Гал гарсны дараа Хөрөнгийн биржээс дээрх хувьцаат компанид хандан зөвлөмж хүргүүлсэн юм. Монголын хөрөнгийн бирж "Улсын их дэлгүүр" ХК-ийн барилгад гал түймрийн аюул нүүрлэж, томоохон гарз хохирол тохиолдсонд харамсаж байгаагаа илэрхийлээд, бүртгэлтэй хувьцаат компани нь ҮЦЗЗТХ болон Санхүүгийн зохицуулах хорооны "Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам", МХБ-ийн Бүртгэлийн гэрээнд заасны дагуу хувьцааны үнэ ханшид нөлөөлөхүйц аливаа онцгой нөхцөл байдлын үйл явц, хохирлын хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хувьцаа эзэмшигчдэд тухай бүрт нь шуурхай мэдээлэх үүрэгтэйг нийт үнэт цаас гаргагчид анхааралдаа авахыг хүссэн байна.

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?